A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 196

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ