- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Цагдаагийн алба хаагчид нөхөх олговор, мөнгөн тусламж/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 249
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 86.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цагдаагийн алба хаагчид нөхөх олговор, мөнгөн тусламж олгох журам"-ыг 1 дүгээр, "Цагдаагийн алба хаагчид замын зардал олгох журам"-ыг 2 дугаар, "Цагдаагийн алба хаагчийг сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам"-ыг 3 дугаар, "Цагдаагийн алба хаагчид үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Цагдаагийн алба хаагчид нөхөх олговор, мөнгөн тусламж олгоход болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A