A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь бүх төрлийн кадастрын зураглал үйлдэх, газрын кадастр эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа өөрийн өмчлөлийн газраа энэ хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг;

3.1.2."кадастрын зураглал" гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг;

3.1.3."эдлэн газар" гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг;

3.1.4."нэгж талбар" (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг;

3.1.5."эргэлтийн цэг" гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг;

3.1.6."тодруулалт" гэж газрын зурагт үзүүлбэл зохих байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон объектыг агаарын ба хиймэл дагуулын дүрс, зураглалын бусад мэдээлэл дээр таньж тодорхойлох, кадастрын зурагт илэрхийлэгдэх өгөгдлүүдийг тогтоох геодези, зураг зүйн үйл ажиллагааг;

3.1.7."кадастрын зураглалын мэдээллийн сан" гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг;

3.1.8."газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг;

3.1.9."газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл" гэж газрын нэгдмэл сангийн тооллого, газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээний үр дүнг тусгасан мэдээллийн цогц үйл ажиллагааг;

3.1.10."газрын нэгдмэл сангийн тооллого" гэж газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангиллын газрын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлох цогц үйл ажиллагааг;

3.1.11."газрын чанарын үнэлгээ" гэж газрыг түүний төлөв байдал, чанарыг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагааг;

3.1.12."газрын эдийн засгийн үнэлгээ" гэж газрыг түүний чадавх, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагааг;

3.1.13."газрын кадастрын судалгаа" гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг;

3.1.14."газрын улсын бүртгэл" гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг;

3.1.15."газрын мэдээллийн сан" гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг.

3.1.16."нэгж талбарын дугаар" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН ХАРИЛЦАА

4 дүгээр зүйл.Кадастрын зураглалын ангилал

Хэвлэх

4.1.Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилна.

4.2.Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.

4.3.Хот байгуулалтын кадастрын зураглалыг газрын гадарга дээр болон доор орших зам талбайн, ногоон байгууламжийн, барилга байгууламжийн, газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээний, гэр хорооллын, инженер геологийн, ус, ус сувгийн гэсэн дэд ангиллаар ялгаж хот байгуулалтын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.

4.4.Инженерийн шугаман байгууламжийн кадастрын зураглалыг газрын гадарга дээр болон доор байгуулсан авто, төмөр замын, иргэний нислэгийн аэродромын, түлш, эрчим хүчний, харилцаа холбооны, усан хангамжийн байгууламж, услалтын системийн гэсэн дэд ангиллаар ялгаж дэд бүтцийн байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.

4.5.Геологи, уул уурхайн кадастрын зураглалыг геологи, эрэл хайгуулын, уурхайн, нөөцөд авсан талбайн гэсэн дэд ангиллаар ялгаж геологи, уул уурхайн байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.

4.6.Бусад ангиллын кадастрын зураглалыг холбогдох үзүүлэлтээс нь хамааруулан тус тусын дэд ангиллаар ялгаж тухайн ангилалд хамаарах байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.

4.7.Кадастрын зураглалд орох өөрчлөлтийг тухай бүр нь хийж кадастрын зураглалын мэдээллийн санд жилд нэг удаа оруулна.

5 дугаар зүйл.Кадастрын зураглалын солбицлын тогтолцоо, масштаб, нарийвчлал

Хэвлэх

5.1.Бүх ангиллын кадастрын зураглалыг Геодези, зураг зүйн тухай хуульд заасан стандартын дагуу улсын геодезийн сүлжээнд холбож гүйцэтгэнэ.

5.2.Бүх ангиллын кадастрын зургийг мөрдөж байгаа зураг зүйн тусгаг, байр зүйн хавтгайн тогтолцоонд өргөрөг, уртрагийн өнцгийн болон далайн түвшнээс дээших харьцангуй өндрийн тоон хэмжээсээр тус тус илэрхийлнэ.

5.3.Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараахь масштабаар тус тус үйлдэнэ:

5.3.1.энэ хуулийн 4.1.2; 4.1.3 -т заасан төрлийн кадастрын зургийг 1:2000-аас багагүй масштабаар;

5.3.2.жимс жимсгэнэ, ногооны талбайн кадастрын зургийг 1:2000-аас, тариалангийн талбайд 1:25000-аас, хадлангийн талбайд 1:50000-аас, бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар.

5.4.Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна.

6 дугаар зүйл.Кадастрын зураглалын мэдээллийн сан

Хэвлэх

6.1.Кадастрын зураглалын мэдээллийн сан нь геодези, зураг зүйн улсын нэгдсэн сангийн дэд сан байна.

6.2.Кадастрын зураглалын мэдээллийн санд дор дурдсан ажлын үр дүн, зураг мэдээлэл, бичиг баримт орно:

6.2.1.кадастрын зураглалын техникийн тайлан, гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, шуудангийн хаяг;

6.2.2.зураглалын үндэслэлийн болон хээрийн холболтын цэгүүдийн тэгшитгэн боловсруулсан солбицол, өндрийн жагсаалт, нарийвчлалын өгөгдөл, геодезийн ба зураглалын сүлжээний байрлалын бүдүүвч;

6.2.3.эдлэн газар болон нэгж талбарын ялгах дугаар, хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндрийн жагсаалт, тодорхойлолтын нарийвчлалын үзүүлэлт;

6.2.4.байр зүйн болон сэдэвчилсэн тодруулалтын зураг, тодорхойлолтын баримт бичиг;

6.2.5.зураглалын явцад шинээр байгуулсан үндэслэлийн цэгүүдийн төв, тэмдэгтийн бүдүүвч, тодорхойлолт;

6.2.6.ортофото зураг, кадастрын тоон зураг болон бусад шаардлагатай баримт бичиг.

7 дугаар зүйл.Кадастрын зураглал эрхлэх байгууллага, түүний чиг үүрэг

Хэвлэх

7.1.Кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө.

7.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

7.3.1.захиалагч аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, оршин байгаа хаяг, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3.2.үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн баримт бичиг, талбайн байрлал, хэмжээ, хилийн шугам, түүний эргэлтийн цэгүүдийн тухай тодорхойлолт.

7.4.Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь дараахь үүрэгтэй байна:

7.4.1.кадастрын зураглал гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг өөрийн эдлэн газартаа саадгүй нэвтрүүлж, ажиллах, мэдээлэл авах боломжоор хангах;

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.2.өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтандаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцах.

7.5.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь кадастрын зураглалын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.5.1.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.5.2.геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл олгох;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.5.3.захиалагч, гүйцэтгэгчийг холбогдох мэдээллээр хангах;

7.5.4.кадастрын зураглал хийх технологийн бүх дамжлага, үе шатанд мэргэжлийн хяналт тавих, шаардлагатай бол магадлан хэмжилт хийх;

7.5.5.бүх ангиллын кадастрын зураглалын материалыг хүлээн авч, мэдээллийн сан бүрдүүлэх, кадастрын зураг, дагалдах мэдээллээр бүртгэлийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд үйлчлэх;

7.5.6.кадастрын зураглалд ашиглагдаж байгаа зураг, мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалах;

7.5.7.Монгол Улсын улсын хилийн бүс болон батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, цэрэг стратегийн зориулалтын газарт бүх ангиллын кадастрын зураглал үйлдэх, ашиглах зөвшөөрлийг улсын хил хамгаалах байгууллагатай хамтран олгох;

7.5.8.үл хөдлөх эд хөрөнгийн байршлын талаархи маргааныг мэдээллийн санд байгаа өгөгдлөөр шалгах, мэргэжлийн дүгнэлт гаргах;

7.5.9.энэ хуулийн 7.3-т заасан захиалга, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хугацааг товлож тэмдэглэн өгөх;

7.5.10.кадастрын зураг хийлгэх захиалгыг хүлээн авч уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд зарлан мэдээлэх;

7.5.11.гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам, комиссын бүрэлдэхүүнийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.5.12.захиалагч болон гүйцэтгэгчийн эрх бүхий төлөөлөгчтэй гурван талын гэрээ байгуулах;

7.5.13.газрын кадастрын зураглалын ажлын үр дүнг газрын мэдээллийн улсын санд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх.

8 дугаар зүйл.Кадастрын зураглалын санхүүжилт

Хэвлэх

8.1.Засгийн газраас нэгдсэн журмаар гүйцэтгэж байгаа кадастрын зураглалын ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

8.2.Нутгийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл кадастрын зураглалыг захиалан өөрийн төсвөөсөө санхүүжүүлж болно.

8.3.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн кадастрын зураглал хийгдээгүй талбайд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр захиалж кадастрын зураглал хийлгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГАЗРЫН КАДАСТРЫН ХАРИЛЦАА

9 дүгээр зүйл.Газрын кадастр

Хэвлэх

9.1.Газрын кадастр дараахь үйл ажиллагаанаас бүрдэнэ:

9.1.1.газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл;

9.1.2.газрын улсын бүртгэл.

9.2.Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлд дараахь үйл ажиллагаа хамаарна:

9.2.1.газрын кадастрын зураглал;

9.2.2.газрын кадастрын судалгаа;

9.2.3.газрын чанарын үнэлгээ;

9.2.4.газрын эдийн засгийн үнэлгээ.

9.3.Газрын улсын бүртгэлд дараахь үйл ажиллагаа хамаарна:

9.3.1.газрын кадастрын зураглал;

9.3.2.газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэл.

9.4.Газрын кадастрын үр дүн газрын мэдээллийн санг бүрдүүлнэ.

91 дүгээр зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Хэвлэх

91.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага кадастрын үйл ажиллагаатай холбоотой дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

91.1.1.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;

91.1.2.геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл олгох;

/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

91.1.3.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих.

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Дээрх 91 дүгээр зүйлийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл.Газрын кадастр эрхлэх байгууллага, түүний чиг үүрэг

Хэвлэх

10.1.Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.2.1.газрын кадастрыг удирдах, зохион байгуулах;

10.2.2.газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах;

10.2.3.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад, зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.2.4.газрын кадастрын зураг захиалах, хүлээн авах;

10.2.5.газрын кадастрын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох журам, заавар, аргачлалыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

10.2.6.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх;

10.2.7.газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангилалд орж байгаа өөрчлөлт, хөдөлгөөний талаархи тайланг Засгийн газарт жил бүр гаргаж, энэ талаархи мэдээллээр нийтэд үйлчлэх;

10.2.8.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10.2.9.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10.2.10.хуульд заасан бусад чиг үүрэг.

/Энэ заалтын дугаарыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "10.2.10" гэж өөрчилсөн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

11 дүгээр зүйл.Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл

Хэвлэх

11.1.Газрыг эзэмшил, эсхүл ашиглалтад олгосноос үл хамааруулан газрын тоо бүртгэлийг нэгдмэл сангийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр хөтлөж, газрын мэдээллийн улсын санд оруулна.

11.2.Газрын тоо бүртгэлд газрын үндсэн ангиллын газрын хэмжээ, түүний төлөв байдал, чанар, өөрчлөлтийг тусгана.

11.3. Газрын тоо бүртгэлд хамаарах үзүүлэлт, түүнийг хөтлөх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12 дугаар зүйл.Газрын кадастрын зураглал

Хэвлэх

12.1.Газрын кадастрын зураглалтай холбогдсон харилцааг энэ хуулийн хоёрдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.

13 дугаар зүйл.Газрын кадастрын судалгаа

Хэвлэх

13.1.Газрын кадастрын судалгааг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2.Газрын кадастрын судалгаа дараахь үйл ажиллагаанаас бүрдэнэ:

13.2.1.газрын нэгдмэл сангийн тооллого явуулах;

13.2.2.газрын төлөв байдал, чанар, чадавх, эдийн засгийн үр өгөөж, өөрчлөлтийг илэрхийлж байгаа үзүүлэлтийг бодит байдлаар тогтоож, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх;

13.2.3.эдлэн газрыг үндсэн зориулалтаар нь эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг шалган нотлох;

13.2.4.эдлэн газар, нэгж талбаруудын газрын ерөнхий болон оноосон хил, заагийг газрын улсын бүртгэлийн холбогдох бичиг баримтыг үндэслэн шалган нотлох.

13.3.Энэ хуулийн 13.2.1-д заасан үйл ажиллагааг газрын нэгдмэл сангийн ангилал өөрчлөгдөх бүрд болон 5 жилд нэг удаа; нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн тооллогыг тухайн шатны нутгийн захиргааны байгууллагын болон газар эзэмшигч, ашиглагчийн захиалгаар хугацаа харгалзахгүйгээр хийнэ.

13.4.Газрын нэгдмэл сангийн тооллогыг газрын үндсэн, дэлгэрэнгүй ангиллаар зураглал, бичлэг үйлдэж, түүний байршил, талбайн хэмжээг тодорхойлох замаар явуулна.

13.5.Газрын нэгдмэл сангийн тооллого явуулсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж тооллогын дүнгийн тухай мэдээ, баримт бичгийг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаар хянуулж баталгаажуулна.

13.6.Тооллогын баримт бичгийг 3 хувь үйлдэж, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага болон захиалагчид тус бүр нэг хувийг хүлээлгэн өгнө.

13.7.Газрын нэгдмэл сангийн тооллого нь газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг бүрдүүлэх анхдагч мэдээлэл болно.

14 дүгээр зүйл.Газрын чанарын үнэлгээ

Хэвлэх

14.1.Газрын чанарын үнэлгээг газрын чадавхийг тогтоосны үндсэн дээр газрын талаар төрөөс баримтлах бодлого, газар зохион байгуулалт, газрын эдийн засгийн үнэлгээ хийх үндэслэлийг бүрдүүлэх, газар ашиглалтын зориулалтыг тодорхойлох зорилгоор хийнэ.

14.2.Газрын чанарын үнэлгээг газрын нэгдмэл сангийн тооллогын үр дүн, хөрс, ус, ургамал, газрын төлөв байдал, чанар, чадавхийн судалгааг үндэслэн хийнэ.

14.3.Газрын чанарын үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15 дугаар зүйл.Газрын эдийн засгийн үнэлгээ

Хэвлэх

15.1.Газрын эдийн засгийн үнэлгээг газрын суурь үнэ, төлбөрийн хэмжээг тогтоох, газрын өгөөжийг тодорхойлох зорилгоор хийнэ.

15.2.Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтийг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16 дугаар зүйл.Газрын улсын бүртгэл

Хэвлэх

16.1./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.2.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд төрийн цахим мэдээллийн санд үүссэн газрын кадастрын мэдээллийн сан болон улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх дундын мэдээллийн сангаар дамжуулан мэдээлэл солилцох боломжтой байна.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.3.Аж ахуйн, нэгж, байгууллага, иргэн хэд хэдэн эдлэн газартай бол эдлэн газар бүрийг газрын улсын бүртгэлд бүртгэнэ.

16.4.Эдлэн газар нь хэд хэдэн нэгж талбартай бол түүний гэрчилгээнд нэгж талбар бүрийг тэмдэглэнэ.

16.5.Газрын улсын бүртгэлийн мэдээлэл нь хуулиар хориглосноос бусад нөхцөлд нээлттэй байна.

16.6.Газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байна.

16.7.Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна.

16.8.Газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас заагласан ерөнхий хилтэй байна.

16.9.Хэсгээр дундаа эзэмшиж, ашиглаж байгаа эдлэн газрын эзэмшигч, ашиглагч тус бүрт хамаарах хэсгүүд оноосон хилтэй байна.

16.10.Нэгж талбар заагтай байна.

16.11.Газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил, заагийг харуулна.

16.12.Ерөнхий болон оноосон хил, зааг, тэдгээрийн эргэлтийн цэгийн байрлалыг байгалийн байнгын биет, хүний бүтээсэн байгууламж, тэмдэглээс, геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийг ашиглан газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгана.

16.13.Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.14.Эдлэн газрын ерөнхий болон оноосон хилийн эргэлтийн цэгийн байрлалыг шаардлагатай үед тэмдэглэн бэхжүүлэх тэмдэгтийн загвар, хэмжээ, үйлдэх, суулгах журмыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.15./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.16.Нэгж талбар дугаарлах журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

17 дугаар зүйл.Газрын мэдээллийн сан

Хэвлэх

17.1.Газрын мэдээллийн сан нь сум, дүүргийн, аймаг, нийслэлийн болон улсын сангаас бүрдэх бөгөөд дор дурдсан үндсэн хэсэгтэй байна:

17.1.1.газрын кадастрын зураг;

17.1.2.газрын кадастрын судалгааны материал;

17.1.3.газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл;

17.1.4.газрын чанарын үнэлгээний дүн;

17.1.5.газрын эдийн засгийн үнэлгээний дүн;

17.1.6.газрын улсын бүртгэл.

17.2.Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

18 дугаар зүйл.Кадастрын зураглалын хяналт, магадлан хэмжилт

Хэвлэх

18.1.Кадастрын зураглалын улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

18.2.Магадлан хэмжилтийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.

18.3.Кадастрын зураглал эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомжийг давтан зөрчсөн тохиолдолд олгосон зөвшөөрлийг зөвшөөрөл олгосон этгээд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19 дүгээр зүйл.Кадастрын зураглалын талаар хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

19.1.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

19.1.1.эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх;

19.1.2.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах.

20 дугаар зүйл.Маргааныг хянан шийдвэрлэх

Хэвлэх

20.1.Кадастрын зураглалтай холбогдсон маргааныг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

20.2.Газрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(2022.12.19-ны өдрийн орчуулга)                                                        Unofficial translation

LAW OF MONGOLIA

December 16, 1999                                                Ulaanbaatar city

 

ON CADASTRAL MAPPING AND LAND CADASTER

 

CHAPTER ONE

GENERAL PROVISIONS

 

Article 1.Purpose of this law

1.1.The purpose of this law is to regulate the relations in connection with all types of cadastral mapping and land cadaster activities.

Article 2.Legislation on Cadastral Mapping and Land Cadaster

2.1.The legislation on Cadastral Mapping and Land cadaster consists of the Constitution, Civil Law, Law on Land, Law on Geodesy and Cartography, this law and other legislative acts issued in conformity with them.

2.2.If the International Treaties to which Mongolia is signatory party is inconsistent with the present law, then provisions of the International Treaties shall prevail.

2.3.Citizens and business entities of Mongolia shall register the land under his/her ownership in foreign countries territory in the state registration according to this law.

Article 3.Definitions of the law

Following terms provided under this law shall have below mentioned meanings:

3.1.1."cadaster" means comprehensive activities to determine the location, boundaries, site, volume, quantity, and conditions of land or other immovable properties, to evaluate quality and economic value, to provide a basis for taxation, and confirm their rights of possession, use, or ownership;

3.1.2."cadastral mapping" means activities of mapping for all types of cadaster using the findings of geodetic survey, identification and processing;

3.1.3."allotted land" means the land allotted to business entities, organizations and citizens for their possession and use in conformity with law on land;

3.1.4."parcel" (parcel) means an allotted land or building or its part under the same use and purpose, restricted by the boundaries, to be included identifying number in cadaster and have one possessor, user, owner;

3.1.5."turn point" means the turn point of the boundary line of the parcel indicated on the site or cadastral map;

3.1.6."clarification" means geodetic and mapping activities aimed at identification of any item arisen by nature or human activities indicated in aero and space topographic mapping information and fixing the data to be shown in cadastral mapping;

3.1.7."database of cadastral mapping" means equipment and software supported information fund which contains comprehensive and systematic information data on cadastral mapping and space and it is available to process and manage them;

3.1.8."land cadaster" means keeping the statistics of united land fund and activities on state registration of land;

3.1.9."statistics of unified land fund" means comprehensive information activities which reflect findings of census of united land fund and assessment of quality and economic evaluation results of land;

3.1.10."census of unified land fund" means comprehensive activities on determination the location, boundary, quantity and size of land of basic and particular classification in the united land fund;

3.1.11."land quality assessment" means activities on conducting the compared assessment of land by the indices for its condition and quality;

3.1.12."economic assessment of land" means activities on conducting the compared assessment of land by the indices for potential of land and economic return;

3.1.13."land cadaster survey" means activities aimed at checking, proving compiling, analyzing and assessment the information required for cadastral activities 

3.1.14."state registration of land" means activities on registration and certification the rights for possessing or use of allotted land of business entities, organizations and citizens that has own boundary separating from other lands or transferring the rights to others;

3.1.15."land database" means complex of systemized data based on equipment and technology, capable to process the information and data of united land database and to satisfy the needs of state, organizations, business entities and citizens.

3.1.16."parcel number" means a unique number issued by the state administrative authority in charge of land matter that proves the registration of right to land ownership and its related other property rights in the state land registry.

/This sub-paragraph was added according to the law of June 21, 2018/

CHAPTER TWO

CADASTRAL MAPPING RELATIONS

Article 4.Classification of cadastral mapping

4.1.Cadastral mapping is classified in consideration of type of immovable properties into land, urban development, engineering utilities, geological, mining cadastral mappings and others.

4.2.Land Cadastral mapping shall be developed with content of land, soil, water, topography of plantation distinguishing according to classification united land fund with consideration of basic dedication of land and needs in land.

4.3.Urban Development Cadastral mapping shall be subdivided into surface and underground roads, green facilities, buildings and structures, surface and underground utilities, Ger-area, geotechnical, water and drainage cadastral mappings and shall be made with topographic content of urban planning.

4.4.Utilities cadastral mapping is subdivided into surface and underground motorway and railway, civil aviation aerodrome, fuel and power, telecommunication, water supply engineering facilities and irrigation cadastral mappings and shall be made with infrastructural topographic content;

4.5.Geological and mining cadastral mapping is subdivided into geological, prospecting and mining cadastral mapping, reserved area's cadastral mappings and shall be made with geological and mining topographic content; 

4.6.Other cadastral mapping is subdivided into relevant categories depending on the indicators and shall be made with own topographic content;

4.7.Any changes in cadastral mapping shall be made in every occasion and entered into the database of cadastral mapping once a year.

Article 5.Coordinating system, scale and accuracy of cadastral mapping  

5.1.All types of cadastral mapping shall be made referencing to the state geodetic network in compliance with standards indicated in law of Mongolia on Geodesy and Cartography;

5.2.All cadastral maps shall be developed on the basis of effective cartographic projection, angles of latitude and longitude in topographic plain system and numeric dimension of comparative heights above sea level.

5.3.Cadastral maps shall be made in following scales concerning on fundamental classification and sub-classification of that cadaster.

5.3.1.the cadastral maps specified in the Articles 4.1.2 and 4.1.3 of this law shall be made at the scale not less than 1:2000;

5.3.2.cadastral maps of orchard and vegetable planting areas shall be made at the scale not less than 1:2000; cropland cadastral maps at the scale not less than 1:25000; hayfield cadastral maps at the scale not less than 1: 50000; pasture, forestry, drainage, cadastral maps for geological and mining areas at the scale not less than 1: 100000 respectively.

5.4.The accuracy of cadastral maps shall not be more than 0.1 mm of prescribed size.

Article 6.Database of cadastral mapping

6.1.Database of Cadastral mapping shall be sub-database of the state unified fund of geodesy and cartography.

6.2.The database of Cadastral mapping shall include the following data, graphic information, reports and maps:

6.2.1.Technical reports of cadastral mapping, name of performed organization or business entity its state registration number and address;

6.2.2.List of adjusted coordinates and height of geodetic reference and field points; accuracy data, location, scheme of geodetic and survey network;

6.2.3.Allotted land and Parcel number, catalogue of coordinates and height of the parcel turn points in the boundary and description accuracy number;

6.2.4.Topographic and thematic clarification maps and identification and description documents;

6.2.5.The scheme and specifications of newly established reference point centers figured out during the survey;

6.2.6.Orthophotos and Cadastral digital maps and requisite other documents.

Article 7.Cadastral mapping developing organizations and their functions

7.1.Cadastral mapping shall be developed by the licensed professional business entities, organizations, citizens in accordance with relevant legislation;

/This paragraph was amended according to the laws of January 27, 2005 and  January 20, 2011/

7.2.All cadastral mapping documents developed by organizations, business entities and citizens shall be examined specifically and the all original photos and information shall be handed over cadastral mapping database;

7.3.State and private organizations, business entities and individuals who are owning, possessing, and using immovable properties shall deliver the request for cadastral mapping to the State Administrative Authority in charge of Geodesy and Cartography and the following shall be enclosed to the request:

7.3.1.Copy of state registration certificate and the official address of the principal organizations, business entities and citizens requested and registry number and residing address of citizens;

/This sub-paragraph was amended according to the law of  June 03, 2022/

/This sub-paragraph was amended according to the law of  February 10, 2011/

7.3.2.Immovable property certificates for ownership, possession and use and specifications of site location, scale, area, boundary, and turn points.

7.4.Organizations, business entities and citizens as owners, possessors, and users of immovable property shall have the following duties:

7.4.1.to allow cadastral organizations, companies and citizens to enter into his/her land without any hindrance and support to work properly, and obtain related information;

/This sub-paragraph was amended according to the law of  January 20, 2011/

7.4.2.to protect turn points and their marks, which are fixed in his allocated territory and keep their safety.

7.5.The State Administrative Authority in charge of the Geodesy and Cartography shall have the following functions:

7.5.1./This sub-paragraph was invalidated according to the law of  January 27, 2005/

7.5.2./This sub-paragraph was invalidated according to the law of  January 27, 2005/

7.5.3.to provide contractors and clients with relevant information;

7.5.4.To perform professional control on cadastral mapping activities in every technological phase according to standards and undertake verification if necessary;   

7.5.5.to receive all types of data and documents for Cadastral mapping and create the database and provide services by giving the Cadastral maps and related data to the registration organizations and other organizations, business entities and citizens;

7.5.6.to keep the confidential data,  which is used in every stage of cadastral mapping according to the relevant legislation;

7.5.7.To issue a permission for performance and access of all types of cadastral mappings in zones of the State Border and the areas which are used for national defense, state security and military strategic purposes in cooperation with state border control authority;

7.5.8.to check and issue professional conclusion to the disputes arisen in connection with immovable property location using the possessing data;

7.5.9.to receive requests indicated in 7.3 of this law with its appendices compiled in accordance with provision and assign the date of bidding for cadastral mapping works;

7.5.10.to deliver the written notice to organizations, business entities or individuals, which hold the respective license after the reception the request for cadastral maps;

7.5.11.to get approvals for the procedure on bidding and members of Bid Evaluating Committee from the state administrative organization in charge of geodesy and cartography and implement them.

/This sub-paragraph was amended according to the law of  June 12, 2003/

7.5.12.to make tripartite contract with authorized representatives of contractors and clients;

7.5.13.to transfer the cadastral mapping results of land to the state land database for free of charge.

Article 8.Financing of cadastral mapping  

8.1.Cadastral mapping to be performed at the Government request shall be financed by the state budget.

8.2.If it is required, local administrative bodies may order cadastral mappings and finance it at their own budget;

8.3.The organizations, business entities and citizens shall order for cadastral mapping at their own expenses over the area, where has not performed cadastral mapping financed by the state and local budget.

CHAPTER THREE

LAND CADASTRE RELATIONS

Article 9.Land cadaster

9.1.Land cadaster shall consist of the following activities:

9.1.1.Statistics of the unified land fund;

9.1.2.State land registration.

9.2.Statistics of the unified land fund shall include following activities:

9.2.1.Land cadastral mapping;

9.2.2.Cadastral surveys of land;

9.2.3.Assessment of Land Quality;

9.2.4.Economic assessment of the land

9.3.State land registration activities shall include following activities:

9.3.1.Land cadastral mapping;

9.3.2.Registration of land use and possession right.

9.4.Results of the land cadaster shall form land database.

Article 91.Power of the state administrative organization in charge of land 

91.1.State administrative organization in charge of land shall exercise the following power in connection with cadaster activities:

91.1.1.to get approvals on standards, technological methodology, codes and procedures on all classifications of cadastral mapping;

91.1.2./This sub-paragraph was invalidated according to the law of  January 20, 2011/

91.1.3.to fix the priority for territories on which cadastral mapping to be performed, and exercise control over the activities organizations and business entities performing cadastral mapping.

/This sub-paragraph was amended according to the law of  January 20, 2011/

/Above stated the Article 91 was added according to the law of  January 27, 2005/

Article 10.Functional duties of the organization in charge of land cadaster

10.1.The land cadaster shall be managed by land officer at the soum, by land department at the aimag, capital city and district, and by the state administrative authority in charge of land at the state.

/This paragraph was modified according to the law of June 12, 2003/

10.2.The state administrative authority in charge of land shall exercise the following functions:

/This paragraph was amended according to the law of  June 12, 2003/

10.2.1.Manage and organize the land cadaster;

10.2.2.Coordinate the compilation of state land database, recording and providing services to public;

10.2.3./The sub-paragraph was invalidated according to the law of  January 27, 2005/

10.2.4.to receive and request for land cadastral map;

10.2.5.to approve the related regulations, guidance and methodologies in order to implement the legislation on land cadaster;

10.2.6.to register all allotted lands of organizations, economic entities and citizens to be included to the registration and record unified reference map by administrative and territorial units;

10.2.7.to submit annual reports on amendment or changes to the basic and detailed classifications of the unified land fund to the Government and provide relevant information services to public;

10.2.8. Related other functional duties specified in laws.

Article 11.Statistics of unified land fund

11.1.Land statistics shall be conducted in the level of unified land fund for each administrative and territorial unit despite of the land was granted for possession or use and included in state unified land fund.                                        

11.2.The land statistics shall include the size of land in the basic classification and its condition, quality and changes.

11.3.State administrative organization in charge of land shall fix the indices to be included in land statistics and its filing procedure. 

/This paragraph was amended according to the law of  June 12, 2003/

Article 12.Land Cadastral mapping

12.1.The relations on cadastral mapping shall be regulated in accordance with the Chapter 2 of this law.

Article 13.Land Cadastral survey

13.1.The professional organization and economic entity shall perform land cadastral survey.

/This paragraph was amended according to the law of  January 20, 2011/

13.2.Land cadastral survey shall consist of the following activities:

13.2.1.Conducting the census of unified land fund;

13.2.2.To substantially identify of the indices of land conditions, quality, economic productivity and changes; and conducting quality and economical evaluation;

13.2.3.To check and prove whether the allotted land is being used or possessed according to basic assignment;

13.2.4.To check and prove whether the general and specific boundary of the allotted land or parcel conforms with data in documents of the state registration;  

13.3.The activity prescribed in the Article 13.2.1 shall be undertaken once in 5 year and in every change in classification of the database puts into effect; and census shall be conducted at specified territorial part irrespectively of duration if local administration or land possessor or user requested for it.

13.4.Census of land unified fund shall be conducted by recording and drawing basic and detailed mapping and determination of the land location and area.

13.5.The business entities or organizations which conducted the land census shall submit findings and report on land census to the land management department of the Capital city and province for approval.

13.6.The documents of census of land shall be made in 3 copies; one shall be handed to each of the land management department of the Capital city or province and client.

13.7.Census of land unified database shall be primary data for compiling the statistics of unified land fund.

Article 14.Evaluation of land quality

14.1.For the purpose to form basis for state policy on land to be followed, land management and completing grounds for economic evaluation of land and assignment of land use the evaluation on land quality shall be conducted on the basis of determination of land potentiality.

14.2.Land quality evaluation shall be made on the basis of the survey on soil, water, plantation and condition, quality, potentiality of land and the findings of land census.

14.3.The state administrative organization in charge of land shall approve the techniques and indexes for making evaluation of land quality.

/This paragraph was amended according to the law of  June 12, 2003/

Article 15.Economic evaluation of land

15.1.Economic evaluation of land shall be made with purpose to determine the fair value of land, payment amount and return of land.

15.2. The Government shall approve the techniques and indexes for making economic evaluation of land.

/This paragraph was amended according to the law of June 12, 2003/

Article 16.State registration of land

16.1./This paragraph was invalidated according to the law of June 12, 2003/

16.2.State registration of ownership, possession and use rights of land shall be regulated according to the Law of state registration on property right and information exchange shall be available through the midway database including land cadaster database occurred in state registration electronic database and state registration electronic database.

/This paragraph was modified according to the law of June 19, 2003/

/This paragraph was amended according to the law of July 20, 2006/

/This paragraph was modified according to the law of June 21, 2018/

16.3.If an organization, business entity or an individual has several allotted lands, each of them shall be registered to state registration of land.

16.4.If allotted land includes several parcels, each parcel shall be registered.

16.5.Date on state registration of land shall be accessible to public, otherwise it is prohibited by laws.

16.6.The basic unit of state registration of land data shall be allotted land.

16.7.Each allotted land and parcel shall have own number.

16.8.Each allotted land, which is registered to state registration of land, shall have the boundary that is detach it from other land.

16.9.In case allotted land is co-used or co-possessed partially, sections belong to every co-user or co-possessor shall have specified boundary.

16.10.Parcel shall have confine.

16.11.Land cadaster map shall show general and specified border and confines.  

16.12.General and specific locations of boundaries and turn points shall be plotted on the cadastral map on-site using natural stable objects, human built constructions, points, geodetic permanent points and marks.

16.13.General boundary which is marked and included in cadaster map should match with the boundary that determined while granting the land and the specific boundary should match with the boundary determined in the written applications, issued by land co- possessors partially or boundary that determined by the authorized person while granting the land.

16.14.The State Administrative organization in charge of geodesy and cartography shall approve the regulation on model, size, making, firming and setting locations of the turn points of general and specific boundaries of the plotted land, if it is required.

/This paragraph was amended according to the law of  June 12, 2003/

16.15./This paragraph was invalidated according to the law of  June 19, 2003/

16.16.A cabinet member in charge of land shall approve the regulation on numbering of unit area.    

/This paragraph was added according to the law of  June 21, 2018/

Article 17.Database of land

17.1.Database of land shall consist of state, capital city, provincial, and soum/district databases and has the following fundamental sections:

17.1.1.Land cadastral map;

17.1.2.Land cadaster survey documents;

17.1.3.Statistics of Land Unified Fund;

17.1.4.Findings on land quality assessment;

17.1.5.Findings on land economic evaluation work;

17.1.6.State land registration.

17.2.The regulation on exchange of information and land database activities shall be approved by State Administrative organization in charge of land.

/This paragraph was amended according to the law of  June 12, 2003/

CHAPTER FOUR

MISCELLANEOUS

Article 18.Inspection and re-measurements on cadastral mapping

18.1.State inspection on cadastral mapping shall be performed by the state central administrative organization in charge of geodesy and cartography, and geodetic and cartography inspectors of the capital city and aimag.

18.2.Inspection of cadastral mapping shall be undertaken upon the request of land owner, possessor and user and by resolution of the competent authorities.

18.3./This paragraph was invalidated according to the law of January 20, 2011/

Article 19. Prohibited activities on cadastral mapping

19.1.Following activities of organizations, business entities and citizens shall be prohibited to be undertaken:

19.1.1.to cause damage to geodetic points, marks or damage, eliminate or moving the borders and confines of allotted lands without authorization;

19.1.2.to make amendments to cadastral mapping data and information or to transfer such information and data to others without permission of the competent authority.

Article 20.Settlement of disputes

20.1.Any disputes arisen from cadastral mapping shall be settled by state administrative organization, which is responsible for matters of geodesy and cartography and if any disagreement with resolution, a claim can be filed to the court.

20.2.Any disputes arisen from land cadaster shall be settled by state administrative organization in charge of land and if any disagreement with resolution, a claim can be filed to the court.

Article 21.Liabilities for violation of law

21.1.Unless action of a public officer who has breached the law is subject to criminal liability, he or she shall bear responsibility set forth in the Law on public service. 

21.2.An citizen or business entity who has breached this law is subject to the liability in accordance with Criminal law or Law on infringement.

/This article was modified according to the law of December 4, 2015/

 

CHAIRMAN OF THE STATE GREAT KHURAL OF MONGOLIA R.GONCHIGDORJ