- Нүүр
- Сайдын тушаал
- ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН АЖЛЫН НОРМ ТОГТООХ, БАГШ, ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫ ЦАЛИН ХӨЛСИЙГ ТООЦОЖ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН АЖЛЫН НОРМ ТОГТООХ, БАГШ, ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫ ЦАЛИН ХӨЛСИЙГ ТООЦОЖ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 307/91/237
Улаанбаатар хот
Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2,Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох,багш албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ албан тушаал гарсантай холбогдуулан цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулийн багш,зарим албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай,
3. Шинжлэх ухаан, боловсрол, Хүн амын бодлого, Хөдөлмөр, Сангийн сайдын хамтарсан 1995 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн "Журам батлах тухай" 126/97/114 тоот тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс , 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Журам батлах тухай " 328/131/283 дугаар тушаалыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдөөс эхлэн хүчингүй болсонд тус тус тооцсугай.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Д.ДЭМБЭРЭЛ
САНГИЙН САЙД Н.БАЯРТСАЙХАН
БОЛОВСРОЛ,СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A