Хэвлэх DOC Татаж авах
“ЧИНГИС ХААН” ОДОНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, ШАГНАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2013 оны 10 сарын 24 өдөр                            Дугаар 171                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

“ЧИНГИС ХААН” ОДОНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, ШАГНАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

1. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг хавсралтаар баталсугай.

 

2. Энэ журмын талаар олон нийтэд мэдээлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар /П.Цагаан/-т үүрэг болгосугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                 ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ