A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 200

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссыг байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар эрүүл мэнд болон боловсролын байгууллагад тус тус чиглэл өгч ажиллахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Комиссын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Шинэчлэн баталсан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болгосугай.

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Комиссын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэгийг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт, санхүүгийн зохих дэмжлэгийг үзүүлж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА