- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 42
ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгах нь:
1/Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх;
2/Газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A