A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хохирогчид үйлчилгээ үзүүлэх ТББ-г магадлан итгэмжлэх/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар А/84/А/59/ А/130

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Э.Энхтуяа/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /О.Алтансүх/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Б.Нямдаваа/, Эрүүл мэндийн яамны Эмнэлэгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/-т тус тус үүрэг болгосугай.

3. Хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарт тус тус даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3712 дугаарт бүртгэв.