A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Батлан хамгаалах тухай хуулийн 13.1.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 441 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ