A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Шаардлага, загвар батлах тухай /Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар А/104

Улаанбаатар хот

Шаардлага, загвар батлах тухай

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавих шаардлага, загвар"-ыг нэгдүгээр, тусгай зөвшөөрлийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Амартөгс/, Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэс /А.Халиунаа/, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хянал-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар/Ц.Мөнхзул/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/53 тоот тушаалаар батлагдсан "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ