- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д | Орлогын төрөл | Дүн /сая төгрөгөөр/ | |
1 | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд | 1,603,341.0 | |
1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл | 656,723.2 | ||
1.2.Ажиллагчдаас төлөх шимтгэл | 591,200.3 | ||
|
| 1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл | 185,249.1 |
1.4.Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл | 91.9 | ||
1.5.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл | 97,172.6 | ||
1.6.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл | 2,968.2 | ||
1.7.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл | 1,303.8 | ||
1.8.Бусад орлого | 68,631.9 | ||
2 | Сангийн сайд | 605,492.8 | |
2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг | 605,492.8 | ||
Нийт орлого | 2,208,833.8 |
4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:
Д/д | Зарлагын төрөл | Дүн /сая төгрөгөөр/ | |
1 | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд | 2,068,539.6 | |
1.1.Тэтгэврийн даатгалын сан | 1,859,862.1 | ||
1.2.Тэтгэмжийн даатгалын сан | 114,154.6 | ||
1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан | 32,881.4 | ||
1.4.Ажилгүйдлийн даатгалын сан | 36,802.3 | ||
1.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр | 84.1 | ||
1.6.Үйл ажиллагааны урсгал зардал | 24,755.1 | ||
Нийт зарлага | 2,068,539.6 |
5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 100,000.0 сая төгрөгөөр баталсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A