- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 25
Улаанбаатар хот
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 20.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийг 1 дүгээр хавсралт, "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийг 2 дугаар хавсралт, "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. (Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 3, 4, 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 240
Улаанбаатар хот
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 20.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт, "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт, "Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт, "Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.
(Энэ тогтоолд Засгийн газрын 2024 оны 84 дүгээр тогтоолоор 7 дугаар хавсралтыг нэмж, 3 болон 6 дугаар хавсралтыг мөн тогтоолоор өөрчлөн баталсан)
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоол, "Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 276 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A