- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/46, А/09
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1."Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам"-ыг нэгдүгээр, "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/180, А/217 болон А/181, А/218 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД | ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД |
С.ЧИНЗОРИГ | Ц.НЯМДОРЖ |
Текст томруулах
A
A
A