A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 483

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 6.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

/ Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон /

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, ажлын үр дүнг 2021 оны II улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

/ Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон /

3. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ