A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/374

Улаанбаатар хот

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, 18.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний "Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээний чанарт тавигдах шалгуур"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, үйлчилгээний чанар, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Т.Бадрахбаяр/-т даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД С.ЧИНЗОРИГ