- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/127
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,2 дахь хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ыг нэгдүгээр, мэргэжлийн зэргийн үнэмлэхний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү журмыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн захирлуудад тус тус даалгасугай.
3. Журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/, Бодлого, төлөвлөлтийн газар/А.Хишигбаяр/, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв /Ц.Батдорж/ нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тушаал баталсантай холбогдуулан Журам батлах тухай Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/93 дугаар тушаалыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A