A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл (Ц.Нямдорж)-д үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ