Хэвлэх DOC Татаж авах
Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 07 сарын 09 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 11

Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын Байнгын хороодын даргаар дараах Улсын Их Хурлын гишүүдийг сонгосугай:

                        1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Баагаагийн Баттөмөрийг;

                        2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Хаянгаагийн Болорчулууныг;

                        3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Жамъянгийн Мөнхбатыг;

                        4/Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг;

                        5/Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Ням-Осорын Учралыг;

                        6/Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Мөнхөөгийн Оюунчимэгийг;

                        7/Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг;

                        8/Төсвийн байнгын хорооны даргаар Болдын Жавхланг;

                        9/Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Баттогтохын Чойжилсүрэнг;

                        10/Хууль зүйн байнгын хорооны даргаар Сандагийн Бямбацогтыг;

                        11/Эдийн засгийн байнгын хорооны даргаар Жамбалын Ганбаатарыг.

2.Энэ тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР