- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМ ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМ ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2007 оны 01 сарын 31 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 10
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем" хөтөлбөрийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2."Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орон, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, түүнчлэн санхүүжилтийн дотоод эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем" хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A