- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- 10000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОЖ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
10000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОЖ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
1996 оны 1 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 1
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "10000 төгрөг"-ний дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.
2.Гүйлгээнд байх бэлэн мөнгөний дэвсгэртийн бүтцийг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "10000 төгрөг"-ийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк /Моломжамц/-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A