A

A

A

Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/110

Улаанбаатар хот

Бэлтгэл, сургалтын зардлын дээд хэмжээ батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад бэлтгэх бэлтгэл, сургалтын зардлын дээд хэмжээг 1,160,000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөг байхаар баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Дамбий/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/, Салбарын хяналтын газар /Б.Нарангарав/-т тус тус даалгасугай.

САЙД Х.БУЛГАНТУЯА