A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2019 оны А/101 дүгээр тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/190

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам-ыг нэгдүгээр, Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны А/218, 2015 оны А/30 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.