A

A

A

Бүлэг: 1979

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

"Архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх" журам батлах тухай

Дугаар А/97

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.5 дахь заалт, Архивын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, Баримт бичиг нягтлан шалгах төв комиссын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Үндэсний архивын сан хөмрөгийн баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээг гаргах, нэгтгэх, архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор "Архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Мэргэжил арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т, уг санд бүртгэгдэж, нийтлэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3. Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Мэргэжил арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т, архивын баримтын тоо бүртгэлийн программ хангамжийн хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Мэдээллийн технологийн хэлтэс (Д.Батжаргал)-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам "-ыг батлах тухай Архивын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/78 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ С.ЭНХБААТАР

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Дугаар А/21

2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам батлах тухай" Архивын ерөнхий газрын даргын2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/97дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Архивын ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/97 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах ажлыг хариуцан ажиллахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т даалгасугай.

ДАРГА С.ЭНХБААТАР