- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар 222
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A