• Нүүр
  • Сайдын тушаал
  • Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх тухай
Бүлэг: 1979
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх тухай
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалт-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү техникийн зохицуулалтаар тогтоосон, үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангасан согтууруулах ундаа импортоор нийлүүлж байхыг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт үүрэг болгож 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ЭРДЭНЭБАТ
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот