A

A

A

Бүлэг: 1979

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

БИРЖЭЭР АРИЛЖИХ БАРААНЫ ЖАГСААЛТ, КОД, КОДЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/35

Улаанбаатар хот

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь, 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хөдөө аж ахуйн биржээр арилжих "Бараа, түүхий эдийн жагсаалт, ангилалын код"-ыг 1 дүгээр, "Бараа, түүхий эдийг коджуулах журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хавсралтаар батлагдсан бараа, түүхий эдийг биржээр арилжихыг "ХАА-н бирж" төрийн өмчит ХХК (Ж.Эрдэнэбат)-д, журмын хэрэгжилтэнд Гаалийн ерөнхий газартай хамтран хяналт тавьж ажиллахыг Биржийн Зохицуулах зөвлөл /Б.Цогтгэрэл/-д, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярмаа/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

/ҮХАА-н сайдын 2013 оны А/135, ХХААХҮС-ын 2019 оны А-409 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/