- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Насны хишиг олгох журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 31
Улаанбаатар хот
Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.)
1. Ахмад настанд "Насны хишиг олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон.)
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын дагуу ахмад настанд насны хишиг олгох ажлыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 244
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Насны хишиг олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ний өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
