- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МБСБ-ын мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/50
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.11, 8.4.12, Захиргааны ерөнхий хуулийн 59.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 216 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга/Б.Нямдаваа/-д үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төвийн дарга/Ц.Батдорж/-д даалгасугай.
4. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 27 тоот тушаалын 1 дүгээр хавсралт, 2005 оны 2 дугаар сарын 8-ний өдрийн 15 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
САЙД Н.НОМТОЙБАЯР
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3713 дугаарт бүртгэв.
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр
Дугаар А/69
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/513, А/171 дүгээр хамтарсан тушаалын 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн "Журам батлах тухай" А/50 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон тушаалыг холбогдох журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Мөнгөнтуул), Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газар (Б.Алимаа)-т даалгасугай.
САЙД Т.АУБАКИР
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх