- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ТӨБЗГ-ын 2016.09.28-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

/ТӨБЗГ-ын 2016.09.28-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 139
Дугаар 139
![]() |
“Орон сууц хувьчлах тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дугаар заалт, 11 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, “Орон сууц хувьчлах талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 118 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь: |
![]() |
1. Орон сууц хувьчлахтай холбогдсон багц хуулиудыг орон нутагт хэрэгжүүлж, орон сууц хувьчлах ажлыг зохион байгуулж гүйцэтгэх үүрэг бүхий Орон сууц хувьчлах товчоодыг Нийслэл болон аймгийн төвүүдэд байгуулсугай. |
![]() |
2. Орон сууц хувьчлах товчооны ажиллах журмыг 1 дүгээр хавсралтаар, Орон сууц хувьчлах товчоодын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар, Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажсан ягаан тасалбарыг арилжаалах журмыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
3. Орон сууц хувьчлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу 1997 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга нарт даалгасугай. |
![]() |
4. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар /хэрэгжүүлэгч агентлаг/ /Б.Жигжид/-д даалгах нь: |
ХОРООНЫ ДАРГА З.ЭНХБОЛД ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ШИНЭБААТАР
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт