- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 324
Улаанбаатар хот
ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Хүнсний тухай хуулийн 8.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Өвлийн хүлэмжийн аж ахуй" төслийг хэрэгжүүлэх арга хэмжээг авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгасугай.
2. Жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд оройн 18:00 цагаас өглөөний 6:00 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1 м2 талбай тутамд 0.768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлcүгэй.
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан цахилгааны урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, цахилгаан эрчим хүчний үйлдвэр, компаниудад олгож байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарт, цахилгааны тарифын хөнгөлөлтийг зохицуулах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ
Текст томруулах
A
A
A