- Нүүр
- Сайдын тушаал
- Аргачлал шинэчлэн батлах тухай /Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 208
Улаанбаатар хот
Аргачлал шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холдбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БАДЕЛХАН

МОНГОЛ УЛСЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 137
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан "Аргачлал шинэчлэн батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (С.Батзаяа)-т даалгасугай.
САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
