- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын Конвенцийг хэрэгжүүлэх журам /

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
Гаалийн Ерөнхий газрын даргын 2012 оны 09 сарын 27-ны өдрийн А/168 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын Конвенцийг хэрэгжүүлэх журам /
2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 634
Дугаар 634
![]() |
“Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай” Стамбулын конвенцийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 145 тоот тогтоол, тус ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1. “Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын Конвенцийг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай. |
![]() |
2. Энэ тушаалыг гаалийн газар, хороодод сурталчлах ажил зохион байгуулахыг Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны хэлтэс /Ж.Батсуурь/-т Баталгаа гаргах, мэдээлэл солилцох тухай МУГЕГ, МҮХАҮТ хоорондын гэрээ байгуулах, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т үүрэг болгосугай. |
![]() |
3. Энэ тушаалыг 2003 оны 12 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. |
ДАРГА Х.БААТАР
![]() |
2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 2334 дүгээрт бүртгэсэн. |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт