- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/
2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 680
![]() |
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: |
![]() |
1. "Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, |
![]() |
"Бараа устгах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 2 дугаар, |
![]() |
"Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. |
![]() |
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай. |
![]() |
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай. |
![]() |
4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ
![]() |
Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2985 дугаарт бүртгэсэн |
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх