- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 61
Төрийн ордон,Улаанбаатар хот
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан журмыг боловсруулан, 2020 оны 1 дүгээр улиралд багтаан батлах;
2/жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүртгэлийг хуульд нийцүүлэн шинэчлэх, хуулийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах;
3/жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн санг бүрдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулан, үе шаттайгаар хэрэгжүүлэх;
4/жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулахтай холбогдуулан шаардлагатай зардал, санхүүжилтийг тооцож, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
5/Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албаны орон тоо, төсвийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх.
6/жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сангуудыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтцэд шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A