A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар А/393

Мандалговь

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. "Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох" журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Уг журмын дагуу зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулан, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Тус журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар (Н.Гантулга)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/138

Мандалговь

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 49.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.22-т "энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх" тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор хуульчилсантай холбогдуулан "Энгийн хог хаягдлыг төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам"-ыг баталсан аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/393 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захирамж хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4519 дугаарт бүртгэгдсэн "Энгийн хог хаягдлыг төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам"-ыг тус сангаас хасуулах материалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газар (Б.Лхагвабаатар)-т үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ц.Ариунбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН