Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 483
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 6.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, ажлын үр дүнг 2021 оны II улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 483

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 6.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, ажлын үр дүнг 2022 оны II улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ