- Нүүр
- Сайдын тушаал
- СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/374
Улаанбаатар хот
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, 18.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний "Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээний чанарт тавигдах шалгуур"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, үйлчилгээний чанар, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Т.Бадрахбаяр/-т даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД С.ЧИНЗОРИГ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/35
Улаанбаатар хот
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур, журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөрийн бодлогын газар (Д.Ренчиндорж), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (З.Энхболд)-т тус тус даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Ц.Мөнхзул)-т үүрэг болгосугай.
4.Тушаал гарсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны А/91, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/63, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/09, 2019 оны А/65, 2019 оны А/374, 2023 оны А/180 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
