A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, 10.5, Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжид хамруулах, хувийн хэвшлийн дэмжлэгээр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн холбогдох байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ