A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам, тайлангийн маягт, аргачлал батлах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам, тайлангийн маягт, аргачлал батлах тухай

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.11 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Аж ахуйн нэгжид мөрдөгдөх "Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам"-ыг 1 дүгээр, "Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлангийн маягт"-ыг 2 дугаар, "Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх аргачлал"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан журам, маягт, аргачлалыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс (газар)-ийн дарга нарт, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогчид, нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийн компаниудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/ -т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 5 дугаар сарын 25 -ны өдрийн 121 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР