A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн)

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтын, "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 17-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоолд заагаагүй бусад ажил олгогчийн төлбөл зохих үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0.8 хувиар тогтоосугай./Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 17-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төсвийн байгууллагын 2008 онд төлбөл зохих шимтгэлийн орлогод улсын төсвөөс олгох санхүүжилтийг суутган тооцох зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 10 дугаар зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 471

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.5 хувиар төлөх ажил мэргэжлийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2.5 хувиар төлөх ажил мэргэжлийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолд заагаагүй бусад ажил мэргэжлийн төлбөл зохих үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0.5 хувиар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА