- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- 500 ТӨГРӨГНИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
500 ТӨГРӨГНИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
1993 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 38
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг батлах тухай" Улсын Бага Хурлын 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "500 төгрөг"-ийн дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.
2.Бэлэн мөнгөний гүйлгээний байдал, хэрэгцээг харгалзан Монгол улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "500 төгрөг"-ийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк (Д.Моломжамц)-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A