• Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /УУХҮС, ХНХС-ын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/УУХҮС, ХНХС-ын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалаар хүчингүй болсон/

 ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ

 

2003 оны 6 дугаар сарын 03-ны өдөр                                                Дугаар 98                          Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.“Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.

2.“Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм”-ийг ил аргаар ашигт малтмал олборлох ажил эрхэлж буй үйлдвэр, аж ахуйн нийт газруудад 2003 оны 6 дугаар сарын 1-ээс мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ГЭББЗГ /Д.Ганбаатар/, АМХЭГ /Д.Жаргалсайхан/-т үүрэг болгосугай.

3. 1993 оны Геологи, эрдэс баялгийн сайдын зөвлөл /хуучин нэрээр/-ийн хурлаар батлагдсан “Ашигт малтмалыг ил аргаар олборлоход мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

САЙД                                    Ч.ГАНЗОРИГ

 

Улсын нэгдсэн бүртгэлд 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2327 дугаарт бүртгэсэн.