• Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /УУХҮС, ХНХС-ын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/УУХҮС, ХНХС-ын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ
2003 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дугаар 98 Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1."Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
2."Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм"-ийг ил аргаар ашигт малтмал олборлох ажил эрхэлж буй үйлдвэр, аж ахуйн нийт газруудад 2003 оны 6 дугаар сарын 1-ээс мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ГЭББЗГ /Д.Ганбаатар/, АМХЭГ /Д.Жаргалсайхан/-т үүрэг болгосугай.
3. 1993 оны Геологи, эрдэс баялгийн сайдын зөвлөл /хуучин нэрээр/-ийн хурлаар батлагдсан "Ашигт малтмалыг ил аргаар олборлоход мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ГАНЗОРИГ
Улсын нэгдсэн бүртгэлд 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2327 дугаарт бүртгэсэн.