- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил" БД 11-106-08 барилгын дүрэм/
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2008 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 104
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил" БД 11-106-08 барилгын дүрэм/
Монгол Улсын "Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Геодези, зураг зүйн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил" БД 11-106-08 барилгын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, "Хиймэл дагуул (GPS/ГЛОНАСС)-ын технологиор Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм" БНбД 14-101-08 барилгын норм ба дүрмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай./БХБС-ын 2022 оны 212 дугаар тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/
Хоёр. Энэхүү дүрмүүдийг геодези, зураг зүйн үйлдвэрлэлд дагаж мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.
Гурав. Энэ тушаалын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Мөнхбаатар/-т даалгасугай.
Дөрөв. Энэхүү тушаалыг 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Ц.ЦОЛМОН
Улсын бүртгэлд 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 2931 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A