Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

ТӨРИЙН ТУГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1."Төрийн бэлгэ тэмдгийн тухай" Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн "Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэн залах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ зарлигийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ