- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах /
2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2008 оны 7 дугаар тогтоолын 4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. "Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах журам"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв (Е.Батчулуун)-д тус тус даалгасугай.
3. Багт зохион байгуулах сургалтын зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (Ц.Даваасүрэн)-т даалгасугай.
Текст томруулах
A
A
A