A

A

A

Бүлэг: 1979

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох/

2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах конвенц"-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн 3 дугаар Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 173 дугаар зүйл болон Гадаад харилцааны сайдын зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндзслэн ТУШААХ нь:

1. Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох журмыг 1 дүгээр хавсралтаар, "Апостиль" гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтаар, "Апостиль" гэрчилгээг баталгаажуулах баталгааны тэмдгийн дардасны загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхуү тушаалыг 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Д,Цогтбаатар, Консулын газрын захирал Д.Ганхуяг, Санхүү, херөнгө оруулалтын хэлтийн дарга Б.Барбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

САЙД Г.ЗАНДАНШАТАР

Улсын бүртгэлд 2010 оны 05 сарын 20-ны өдрийн 3151 дугаарт бүртгэсэн.