Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 271

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7, Боловсролын тухай хуулийн 39.7-г тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 78 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.(Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг хянаж, жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэхүү журам батлагдахаас өмнө улсын төсвийн хөрөнгөөр гадаад оронд бакалаврын зэргийн сургалтад суралцах гэрээ байгуулсан иргэдийн сургалтын төлбөрийг гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам"-ын зарим хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1)1.2 дахь хэсэг:

"1.2. Энэхүү журам нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын, гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна."

2) 3.2 дахь хэсгийн "бакалаврт 2 жил" гэснийг "докторын дараах сургалтад хамрагдагчид 1 жил" гэснийг тус тус хассугай.

5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР

Сангийн сайд Ч.УЛААН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 347

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг 2022 оны төсвийн жилээс эхлэн жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган, зарцуулалтын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 2, 3, 8-13, 15 дахь заалт, 1 дүгээр хавсралт, "Журам шинэчлэн батлах тухай, журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 271 дүгээр тогтоол, ""Боловсролын зээлийн сан" байгуулах талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар                                                                                                                                                                                                        Улаанбаатар

сарын  6-ны  өдөр                                                                                                     Дугаар 271                                                                                          хот

                             

     

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ЖУРАМД 

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7, Боловсролын тухай хуулийн 39.7-г тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 78 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.  “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ыг хавсралт ёсоор  шинэчлэн баталсугай.(Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2.  Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг хянаж, жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэхүү журам батлагдахаас өмнө улсын төсвийн хөрөнгөөр гадаад оронд бакалаврын зэргийн сургалтад суралцах гэрээ байгуулсан иргэдийн сургалтын төлбөрийг гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4.  “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”-ын зарим хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1)1.2 дахь хэсэг:

“1.2. Энэхүү журам нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын, гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна.”

2) 3.2 дахь хэсгийн “бакалаврт 2 жил” гэснийг “докторын дараах сургалтад хамрагдагчид 1 жил” гэснийг тус тус хассугай.

5.     Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                  Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд                                                        Л.ГАНТӨМӨР

Сангийн сайд                                                                                              Ч.УЛААН