- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНД МӨРДӨХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 300
Улаанбаатар хот
АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНД МӨРДӨХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ
/Тогтоолын үйлчлэлийг 2016-10-1-ний өдрөөс эхлэн 2017-8-1-ний өдрийг хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлсэн. Мөн Засгийн газрын 2020-5-13-ны өдрийн 178 дугаар тогтоолоор энэ тогтоолын үйлчлэлийг 1 жилийн хугацаатай түдгэлзүүлсэн/
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс, ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох" гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2014 оны 330 дугаар тогтоолоор нэмэлт орсон. Засгийн газрын 2023 оны 372 дугаар тогтоолоор хавсралтын зарим заалтыг хүчингүй болсонд тооцсон)
2. Энэхүү техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нарт тус тус үүрэг болгож, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
