Бүлэг: 1979
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний талон олгох журам/
2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 160/265
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан "Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр" буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр"-ийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хүнсний талон олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Хүнсний талон хөтөлбөрт хамрагдсан өрхийн хувийн хэргийн маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Хүнсний талоноор олгох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт"-ыг гуравдугаар хавсралтаар, "Өрхөд хүнсний талон олгосон тайлангийн маягт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайлангийн маягт"-ыг тавдугаар хавсралтаар, "Хүнсний талоны төлбөрийн тайлангийн маягт"-ыг зургаадугаар хавсралтаар, "Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт зарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайлангийн маягт"-ыг долоодугаар хавсралтаар, "Өрхийн хөдөлгөөний мэдээний маягт"-ыг наймдугаар хавсралтаар, "Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээний загвар"-ыг есдүгээр хавсралтаар, "Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс банкинд өгөх мэдээллийн маягт"-ыг аравдугаар хавсралтаар, "Хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн тайлангийн маягт"-ыг арваннэгдүгээр хавсралтаар, "Өргөдөл гомдол хүлээн авах маягт"-ыг арванхоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Өрхөд сард олгох хүнсний талоны үнийн дүнг 0-16 хүртэлх насны гишүүнд 5000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд 10000 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /Д.Баярсайхан/, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төслийн зохицуулагч, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрийн зохицуулагч /Н.Сонинтамир/ нарт үүрэг болгосугай.
4. Хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Төслийн удирдах зөвлөл /Д.Баттөр/, Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Б.Батжаргал/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Энхтуяа/, тус яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Х.Цолмон/-т тус тус даалгасугай.
5. Энэ тушаалыг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөхөөр тогтоосугай.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ
САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний талон олгох журам/

 

                 2010 оны 12 дугаар
                 сарын 06-ний  өдөр                                                                      
Дугаар 160/265                                                                   Улаанбаатар хот
 

           

        Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          1.“Хүнсний талон олгох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Хүнсний талон хөтөлбөрт хамрагдсан өрхийн хувийн хэргийн маягт”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Хүнсний талоноор олгох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ыг гуравдугаар хавсралтаар, “Өрхөд хүнсний талон олгосон тайлангийн маягт”-ыг дөрөвдүгээр хавсралтаар, “Хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайлангийн маягт”-ыг тавдугаар хавсралтаар, “Хүнсний талоны төлбөрийн тайлангийн маягт”-ыг зургаадугаар хавсралтаар, “Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт зарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайлангийн маягт”-ыг долоодугаар хавсралтаар, “Өрхийн хөдөлгөөний мэдээний маягт”-ыг наймдугаар хавсралтаар, “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээний загвар”-ыг есдүгээр хавсралтаар, “Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс банкинд өгөх мэдээллийн маягт”-ыг аравдугаар хавсралтаар, “Хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн тайлангийн маягт”-ыг арваннэгдүгээр хавсралтаар, “Өргөдөл гомдол хүлээн авах маягт”-ыг арванхоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

               2. Өрхөд  сард олгох хүнсний талоны үнийн дүнг 0-16 хүртэлх насны гишүүнд  5000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд  10000 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

           3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /Д.Баярсайхан/, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төслийн зохицуулагч, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрийн зохицуулагч /Н.Сонинтамир/ нарт үүрэг болгосугай.

           4.Хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Төслийн удирдах зөвлөл /Д.Баттөр/, Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Б.Батжаргал/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Энхтуяа/, тус яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Х.Цолмон/-т тус тус даалгасугай.

              5.Энэ тушаалыг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөхөөр тогтоосугай.

 

                  НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,                                                                                                                                           САНГИЙН САЙД  

                  ХӨДӨЛМӨРИЙН САЙД                           Т.ГАНДИ                                                                                                                                С.БАЯРЦОГТ